
Түүний ойрын эх сурвалжийн хэвлэлд мэдэгдсэнээр “Yukon Suv” маркйн машинтай явж байсан Кёртис “Bmw” машинтай мөргөлдсөнөөс болж осол гарсан бөгөөд Кертис болоод мөргөлдсөн машины жолооч хоёулаа эмнэлэгт хүргэгдсэн байна.
Осол гарсны дараа нэрт жүжигчин эхэлж түргэн тусламж дуудан албаныханд мэдэгджээ. Одоогоор түүний биеийн байдлын талаар эмч нар тодорхой зүйл мэдээлээгүй ч хэвлэлийн төлөөлөгч нь энэ тухай албан ёсоор мэдэгдэх аж.
Э.АНХТУЯА