Сураггүй болсон ченжүүдийн машиныг олжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон ченжүүдийн машиныг олжээ

Баян-Өлгий аймагт ноолуур цуглуулж явсан хоёр ченж энэ сарын 14-нд сураггүй алга болсон талаар өмнө бид мэдээлж байсан. Тус аймгаас Цагдаагийн ерөнхий газарт мэдээлэл ирүүлсний дагуу Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байгаа гэнэ. Ажлын хэсгийнхэн энэ сарын 20-нд Баяннуур сумаас 10 км-ийн зайд машин ньшатсан байхыг олжээ. Аймгийн цагдаагийн хэлстийн дарга н.Бахитаас тодруулахад “Эрэн сурвалжлах ажиллагаагаар эцсийн дүгнэлт гараагүй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Машин болон ноолуур нь шатсан зэргээс үзэхэд гэмт халдлагад өртсөн байх магадлалтай гэж орон нутгийн эх сурвалжууд таамаглаж байна. Харин Х, Б нар өдгөө хаана байгаа нь тодорхойгүй бөгөөд цагдаагийн ажилтнууд тэдний ар гэрийнхэнтэй уулзаж, урьдчилсан байдлаар 20 гаруй сая төгрөгтэй явсныг тогтоогоод буй гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж