
Сүхбаатарын талбайд буудалласан Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн” холбоо, ”Хүдэр гол”, “Онги гол”, “Завхан гол” хөдөлгөөнийнхөн гурав дахь өдрөө “Бүгдээрээ хэлэлцье” санал асуулгаа үргэлжлүүлж байна. Өнөөдөр зүүн аймгуудаас тус хөдөлгөөнийнхний үйл ажиллагааг дэмжиж буй 100 гаруй морьтон Хонхорт цуглараад байгаа аж. Эдгээр 100 гаруй дэмжигчдээ төв талбайд оруулах талаар хөдөлгөөнийнхөн хүчний байгууллагынхантай уулзаж байгаа гэнэ. Тэд өнөөдөр 12.00 цагийн үед морьдоо услах гэсэн усыг нь цагдаа нар Сүхбаатарын талбай руу нэвтрүүлээгүй байна.
Н.Түвшин