Женнифер Анистоны ээлжит шинэ бүтээл

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Женнифер Анистоны ээлжит шинэ бүтээл

“Найзууд” киноны Рэчелийн дүрээрээ алдаршсан Женнифер Анистоны хамгийн сүүлд тоглосон уран бүтээл “We"re The Millers” инээдмийн, дэлгэцийн цуврал кино өчигдөр Нию-Йорк хотноо нээлтээ хийжээ. Уг кинонд тэрээр залуу жүжигчин Эмма Робертстой хамтран ажилласан бөгөөд тэд хар тамхины асуудалтай нэгэн гэр бүлд ээж охины дүрд тоглосон гэнэ.

Найруулагч Рэвсон Маршал Дарберийн бүтээл энэхүү киноны өчигдөр болсон  нээлтийн улаан хивсний ёслолд Анистоноос гадна Жейсон Судейкис, Уил Поултер, Эмма Робертс нарын гол дүрийн жүжигчид мөн хүрэлцэн ирсэн байна. Кино энэ сарын долооноос эхлэн Америкт үзэгчдийн хүртээл болж эхлэх бол 23-нд Их Британид нээлтээ хийх юм байна. Түүнчлэн Анистоны хувьд “We"re The Millers”-ийн дараа найруулагч Шахун Монсоны “Unity” кинонд мөн тоглохоор болоод байгаа гэнэ.

 
Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж