Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарласан ч, хараахан эхлээгүй байна. Энэ удаагийн  хуралдаанаар бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах асуудлыг авч хэлэлцэх юм.  Зарим мэдээллээр бол энэ удаад эхний ээлжинд бага, дунд орлоготой 15 мянган өрхийг “100 мянган айл орон сууц” хөтөлбөрт хэрхэн хамруулах боломж байгаа талаар авч хэлэлцэх бололтой. Учир нь Засгийн газраас Орон сууцны санхүүжилтийн корпорациар дамжуулж, төрийн албан хаагчдыг орон сууцтай болгохоор зорьж буй ч, хоёр өрөө байртай болохын тулд тухайн өрхийнх сарын орлого 700 мянган төгрөг байх ёстой болдог. Гэтэл амьдрал дээр сарын 700 мянган төгрөгийн орлоготой өрх ховор байгаа нь бага, дунд орлоготой өрхийг орон сууцжуулах зорилтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй тулгарч буй юм.  Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн гуравдугаар сард орон сууцны урт хугацаат зээлийн хүүг зургаан хувь руу бууруулах шийдвэрийг гаргаж, энэ чиглэлээр судалгаа хийхийг Монголбанк, Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд даалгасан бөгөөд энэ талаарх судалгаагаа хуралдаанд танилцуулах бололтой.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж