Бяцхан 99 баатрын аялал

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Бяцхан 99 баатрын аялал

Энэ сарын 5-нд “Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялал” нэртэй дааганы уралдаан, урлаг соёлын үйл ажиллагаа болох гэж байна. “Гэрэлт эрдэм” компаниас тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа тус уралдаан Архангай аймгийн Хашаат сумын нутагт байрлах “Цайдам” жуулчны бааз дээр болох аж. Нүүдэлчин амьдрал, ёс заншилаа дэлхий нийтэд сурталчилан таниулах зорилготой тус уралдааны нэг онцлог нь даага уясан уяачыг бус унаач хүүхдийг байлдаг. Эхний тавд орсон хүүхдүүдэд иж бүрэн компьютер бэлэглэх бол оролцсон 99 хүүхдэд хичээлийн хэрэглэл гардуулах юм байна. Мөн шилдэг баатрын хувцас, шилдэг гийнгоочин шалгаруулах бол тавигдах шаардлага нь оролцогч хүүхдүүд баатрын хувцастай байх ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж