Хүндийг өргөлтийн УАШТ-ий нээлт болно

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Хүндийг өргөлтийн УАШТ-ий нээлт болно

Хүндийг өргөлтийн Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 14.00 цагаас “Буян-Ухаа” спортын ордонд болно. Тэмцээнд 14 байгууллагын 150 орчим тамирчид оролцоно. Эрэгтэйчүүд 52 кг, 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, 85 кг, 94 кг, 105 кг, +105 кг, эмэгтэйчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, +75 кг, -75 кг-д өрсөлдөх юм. Тэмцээн маргааш, нөгөөдөр “Буянт Ухаа” спортын ордонд үргэлжилнэ.

Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Эрдэнэт, Дархан, Багануур зэрэг орон нутгаас тамирчид хүрэлцэн ирээд байна.

Дашрамд дуулгахад, ирэх есдүгээр сарын 10-17-ны өдрүүдэд БНАСАУ-ын Пхеньян хотод Ази тивийн Хүндийг өргөлтийн залуучуудын болон насанд хүрэгчдийн “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцох юм байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж