Эрүүл мэндийн салбарын асуудлаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарын асуудлаар хэлэлцэнэ

Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын  зорилт  сэдэвт  сургалт өнөөдөр нээлтээ хийлээ. Тус сургалт энэ сарын 24-ныг хүртэлх хугацаанд үргэлжилэх бөгөөд сумдын Засаг дарга,   эрхлэгч эмч, энэ салбарын удирдах ажилтан, мэргэжилтнүүд нийт 150  гаруй хүн оролцох юм. Эрүүл мэндийн салбарын ажилтан ажиллагсадын  боловсрол, ёс зүй,  эрүүл мэндийн салбарын хөгжил, өнөөгийн байдал, цаашдын  зорилтын талаар илтгэл тавьж, харилцан санал солилцох аж.

Энэхүү сургалт семинарт Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн  сайд С.Ламбаа тэргүүтэй  яам, газрын  удирдах ажилтнууд оролцож, “Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын дунд хугацааны стратеги  төлөвлөгөөг хэлэлцэн батлах юм. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нар баталгаажуулж гарын үсэг зурна.

Г.Пүрэвганди

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж