
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас 2013 онд Дархан-Сэлэнгийн зам дагуу 45,0 га газар буюу 643 иргэнд газар олгохоор тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, аймгийн ИТХ-аар батлуулан ажиллаж байна. 2013 оны 05-р сарын 24 өдрөөс эхлэн өнөөдрийн байдлаар 6 удаагийн газар олголтоор нийт 976 иргэн газраа авахаар очсоноос 375 иргэн газар авч улаан шугам тавиулжээ. Мөн энэ онд 15 байршилд амины орон сууц болон нийтийн орон сууцны зориулалтаар газар төлөвлөгөөнд тусгагдсан дэд бүтцийн асуудал шийдэгдсэний дараа олгохоор ажиллаж байгаа юм байна.