Аваргын хүндэтгэлийн наадам болж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Аваргын хүндэтгэлийн наадам болж байна

Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын
92 жилийн Үндэсний их баяр наадмаар ес давж түрүүлсэн Монгол Улсын
аварга Гунаажавын Эрхэмбаярт зориулсан хүндэтгэлийн наадам өнөөдөр Сэлэнгэ аймагт болж байна.

Шинэ
аваргынхаа цолыг мялаах энэхүү наадам наймдугаар сарын 2-нд Сэлэнгэ
аймгийн төвд, наймдугаар сарын 9-нд Мандал сумд болохоор төлөвлөсөн
байна.

“Сэлэнгэ түмний талархлын баяр наадам” нэртэйгээр зохион
байгуулах эл наадамд 128 бөх барилдаж, их нас, соёолон, дааганы
уралдаан, халх сурын харваа болно.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж