Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Ханхүүгийн амьдрал

Английн ханхүүгийн амьдрал: 16 чухал үйл явдал

Диана, Чарльз хоёрын хүү Уэльскийн жонон Уильям энэ долоо хоногт хаан ширээ залгамжлах хүүтэй боллоо. Мөн тэрээр сарын өмнө 31 нас хүрсэн юм. Жонон Английнх ч гэсэн манай олон уншигчид түүний албан ёсны болон хувийн амьдралыг сонирхож байдаг. Бид ч гэсэн тэднээс хоцролгүйгээр ханхүүгийн амьдрал дахь 16 чухал үйл явдлыг дурсаж байна.

1. Уильям өөрийн боловсролоо Беркшир дэх Ладгроув сургуулиас эхлэн тэнд 1990-1995 онуудад суралцжээ. Энэ дотуур байрны сургуульд Уильям бүгдийн адил л сурч, өөр дөрвөн сураг­ч­ийн хамт нэг өрөөнд амьдарч байлаа.

Чарльз жонон, Диана гүнж хоёр хүүхдүүдийнхээ хамт.
Фото: Mauro Carraro / Rex Features / FOTODOM.RU

2. Уильям аливаад маш идэвхтэй, спортлог сурагч байлаа. Сургуулийнхаа хоккейн болон регбийн багуудыг ахлахаас гадна усанд сэлж, хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглоно. Бартаат замын марафон гүйл­тэд сургуулиа төлөөлдөн оролцоно.
 
3. Сургуулиа дүүргээд тэрээр Итоны алдартай коллежид шилжин газар зүй, биологи, урлагийн түүх судалжээ.

Хан хөвгүүд

4. Эцэг эх хоёр нь 1986 оны найм­дугаар сард салахад ханхүүд маш хэцүү байжээ. Тэр эцгээсээ илүү эхдээ ойр байсан учир эхийгээ илүү дэм­­ж­иж ир­сэн юм.

5. Ханхүүгийн амьдралд хамгийн хүнд цохилт 1997 оны наймдугаар сарын 31-нд ирсэн. Тэр өдөр эх нь Па­р­и­­с хотноо автомашины о­с­­л­о­ор на­с бар­ж­ээ. Энэ эмгэнэлийн тухай хан­х­үү есдүгээр сарын 1-нд эцгээ­сээ сонссон гэдэг. Жонон гэртээ радиотай байхыг хөвг­үүд­дээ хориглосон байв. Ямар ч­ хүн­д ­байсан Уильям оршуул­гын ­зохион байгуулалт оролцлоо. Тэр дүүг­ийн­хээ хамт эхийг нь нутаглуулсан Вестминстерийн ­их шавийн газар хүр­тэл эхийн­хээ шарилыг дагалдан явжээ. Эхий­гээ осолдсны дараа Уильям­ өө­­р­­­­­ий­н хүсэл­тээр сэтгэл зүйчийн зөв­лө­г­­­­өөг авсан гэдэг.

6. Итоны коллежийг 2000 онд дүүргээд тэрээр олон оюутан сурагчдын адил сургалтдаа нэг жилийн завсарлага авсан байв. Тэрээр аялал жуучлалаар ихээхэн явж, Чили, Африкийн орнууд­аар явжээ. Бүр цаашлаад Английн сүүн ферм дээр ажиллаж үзсэн байв. Жилийн дараа ханхүү Шотландын ихээхэн нэр хүндтэй Сент-Эндрюссийн их сургуульд элсэн оюутан болов.

7. Жононгийн 2005 онд хамгаалсан дипломын ажил нь шүрэн цохионуудад зориулагдсан байв. Тэрээр маш өн­дөр дүнтэй их сургуулиа дүүргэн Кемб­риж­ийн их сургуулийг төгссөн эцгээ­сээ сур­лаг­а­а­р даван гарчээ. ­

8. Их сургуулиа төгсгөөд тэрээр олон нийтийн тустай ажил хэрэг хийж эхлээд Шинэ Зеландад, Веллингтон ба Окленд хотуудад Дэлхийн II дайн төгссөний 60 жилийн ойн арга хэмжээнд хатан хааныг төлөөлөн оролцсон байв.

9. Ханхүү Уильям 2006 оны тавдугаар сард Сэндхерстийн Хаантны цэргийн академид элслээ. Тэрээр офи­­­ц­ер цол авсан тэр жилийнхээ арван­хоёрдугаар сард Хаантны мо­р­ин цэр­гийн хороонд Хоёр дахь дэслэгчээр алба хаав. Энэ шугамаар түүний цэргийн карьер өвөг дээдсийнхээ эрэг­тэй­чүүд­ийн­хээс ялгагдах зүйлгүй. Их Британид хаан нь тус орны Зэвсэгт хүчнийг толгойлдог уламжлалтай.

10. Крэнуэллийн Хаантны Агаарын цэргийн хүчний нисэх сургуу­л­ийг 2009 онд дүүргэсний дараа Уильямын цэргийн цол нь нэмэгдэн ахмад болжээ.

11. Уильям цэргийн албаа авралтын нисдэг тэрэгний нисгэгч гэсэн туша­ал­тай өнгөрөөв.

12. Тэрээр 2011 оны арван­хоёр­дугаар сард «Свонлэнд» гэх живж байсан хөлөг онгоцноос орос усан цэр­гийнхнийг аврах ажиллагаанд орол­ц­жээ.

13. Хааны гэр бүлийн гишүүний хувьд Уильям өөрийн сүлдтэй болсон бөгөөд түүнийгээ Их Британийн сүлднээс үндэслэн бүтээсэн байна.

Кембрижийн герцог Уильям, герцогийн хатан Кэтрин Мидллтон, 2011 оны дөрөвдүгээр сарын 29.
Фото: Ho New / Reuters

14. 2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд ханхүү Уильям, өөрийн эртний найз бүсгүй Кэтрин Миддлтонтай гэр­­­­­л­­э­х ёслолоо Вестминстерийн их шавийн газрын Хувилгаан Петрийн гол дуганд хийжээ. Кентерберийн тэргүүн хамба Роуэн Уильямс хосуудыг албан ёсоор нөхөр, эхнэр гэж зарлажээ. Их Британийн хатан хаан II.Елизавета өөрийн талаасаа хосуудад Кембрижийн герцог, герцогийн хатан цолыг өгсөн байв.

15. Ханхүү Уильямын эхнэр хө­л­ хүн­дтэй болсныг 2012 оны арван­хоёр­дугаар сарын 3-нд олон нийт мэд­лээ.

Кембрижийн Жорж Александр Луи
Фото: REUTERS / John Stillwell

16. Кембрижийн герцог, герцогийн хатан хоёрын анхны хүү долдугаар сарын 23-ны өдрийн орон нутгийн цагаар 16.24-д төрөн Британийн хаан ширээнд өөрийн өвөө ба эцгийнхээ дараа суух гурав дахь хаан ширээг залгамжлагч болов. Хүү нь 31 жилийн өмнө эцэг нь төрж байсан Лондоны хотын баруун дүүргийн Хувилгаан Мариягийн эмнэлэгт төрсөн ба Кемб­риж­­ийн хан хүү гэсэн албан ёсны гуншинтай байх юм.

Ш.МЯГМАРСАМБУУ

Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №022

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж