Унгадаг баатар: Үлгэр дуусаж, Аялал эхэлсэн нь (14)

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Унгадаг баатар: Үлгэр дуусаж, Аялал эхэлсэн нь (14)

Тару, Бондоолой, Бөндөөлэй гурав хэлэлцэж тохиролцсон ёсоороо Өлбөгөр
орны шоронгоос хэрхэн зугтаах аргаа боловсруулж байлаа. Тэгээд эцэст нь
гурвуулахнаа байгаад ямар ч амжилтанд хүрэхгүй юм байна гэсэн шийдвэрт
хүрээд гяндан доторхи хүмүүсээс өөрсдийн бүлэгт элсүүлэх, цаашлаад
бүгдийг нь нэгтгэхээр болов. Ингээд гурвуулаа салан хүмүүс дээр очиж
ярилцсан боловчиг бүгд Гаки нараас айгаад дуугарч чадахгүй байв. Тэгээд ч
хэн л танихгүй хүнд итгэн хамаг юмаа ярихыг хүсэх билээ дээ!? магадгүй
Гаки нарын туршуулч юм билүү!? Ийн нилээд удаан оролдсоны эцэст тэр
гурав дээр хоёр хүн л нэмэгдэв. Тэгтэл гэнэт хаалга чихран дуугарахад
цөмөөр эргэн толгой өндийн харвал харуулууд өнөөх өвгөнг оруулж ирж
байв. Өвгөн урд урдынхаас турш эцээд өвчиндөө ёолох ч тэнхэлгүй болсон
харагдана. Энэ мөчийг л хүлээж байсан өнөөх тав нэгэн дуугаар харуулууд
руу дайран өвгөнийг оруулж ирсэн гурвыг цохиж унагаагаад цаашаа
торноосоо гарсан арслан барс шиг замдаа дайралдсан болгоны бут ниргэж
гарав. Гэтэл ч түрүүхэн айн байсан өнөөх хулчгарууд боломжийг ашиглан
цөмөөр үүд өөд дайрч эхэлсэн нь үерийн ус мэт замдаа дайралдсан болгоны
сэт цохино.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж