
Үнэндээ 1929 онд баригдсан уг харшид нэлээдгүй цуст аллага гарч байсан нь хүмүүсийг айлгасаар ирсэн аж. Түүх сөхвөл, 1932 оны тавдугаар сарын 15-нд Японы тэнгисийн цэргийн доод тушаалын офицерууд харшид нэвтрэн Ерөнхий сайд Инукай Цуёсигийн амийг хөнөөж байжээ. Үүний дараа 1936 оны цэргийн эргэлтийн үеэр хоёрдугаар сарын 26-нд Японы 31 дэх Ерөнхий сайд Кейсүкэ Окада болон түүний нарийн бичиг Дензо Мацуо нар харшид бүлэг хүмүүсийн гарт амиа алдсан байна. Мөн Кейсүкэ Окадагийн дараа Ерөнхий сайдын албыг хашиж байсан Коки Хирота болон 40 дэх Ерөнхий сайд Тожо Хидэки нар дэлхийн II-р дайны дараа цэргийн гэмт хэрэгтэн хэмээгдэж цаазаар авахуулцгаажээ. Харин Японы Ерөнхий сайдын албыг гурван удаа хашсан Фумимаро Коноэ харшид амьдарч байхдаа архинд хордон нас барсан байна. Үүний зэрэгцээ Японы 80 дахь Ерөнхий сайд Цутому Хата, болон 2010 онд суудлаасаа буусан Ерөнхий сайд Юкио Хатояма нарын эхнэрүүд харшид хий үзэгдэл, сүнс харагддаг хэмээн ярьсан удаатай гэнэ.
Хүмүүсийн яриагаар бол Японы Ерөнхий сайдын харшид шөнийн цагаар цэргүүд маршаар алхаж буй гутлын чимээ гарах юмуу, харшийн урд хэсэг цэрэг жагссан байгаагаар харагддаг гэнэ. Түүнчлэн харшид хорогдсон сүнс, хий үзэгдлүүдийг зайлуулахын тулд олон арга хэрэглэсэн боловч ямар нэмэргүй байдаг аж.