Хятадын Шанхай хотод сүүлийн 140 жилд байгаагүй хэт халуун болсны улмаас 10 хүн амь үрэгдээд байна. ВВС-д мэдээлснээр Шанхайд хэт халуун, хурц нарны улмаас иргэд нарших болон халуунаас үүдэлтэй өвчнөөр эмнэлэгт хандах нь эрс нэмэгдсэн байна. Шанхайн цаг уурын газраас хийсэн мэдээллээр агаарын хэм өнгөрсөн долдугаар сард агаарын температур ихэвчлэн Цельсийн 35 хэм давж халсан ба зарим үед Цельсийн 40.6 хэм хүрсэн аж. Түүнчлэн Хятадын Чунцин мужид агаарын температур ирэх наймдугаар сарын 8-ныг хүртэл Цельсийн 35 хэм давсан халалт үргэлжлэх гэнэ. Шанхайн телевизээр хэт халууны талаар гахайн махыг нимгэн зүсээд гадаа наранд гантиг самбар дээр тавихад 10 минутад бүрэн шарагдаж байна гэж мэдээлжээ.
Түүнчлэн Шанхайгаас гадна Хятадын Аньхуй, Жянсу, Хунань, Хубей, Чунцин мужуудад хэт халалт үргэлжилж байгаа юм байна.
Б.АНХТУЯА