“Аль-Каида”-гийн лидер Насраллаг эрэмдэг гэв

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

“Аль-Каида”-гийн лидер Насраллаг эрэмдэг гэв

Айман аль-Завахири
Фото: AFP

Суннитийн террорист “Аль-Каида” бүлгийн тэргүүн Айман аль-Завахири интернэтээр ээлжит дуут бичлэгийг тараахдаа, шиитийн радикал “Хезболлах” хөдөлгөөний лидер Хасан Насраллаг эрс шүүмжилсэн тухай Agence France-Presse мэдээлэв.

Суннитийн террористуудын лидерийн хэлснээр, шиитийн лидер “өөрийн эрэмдэг царайгаа” харуулж “өөрийн хуучин багаа хуулан хаяжээ”.  Аль-Завахари Сирийн босогчдын эсрэг “Хезболлах” хөдөлгөөн оролцож байгаад нь дургүйцсэн байв.

Аль-Завахири өөрийн санаагаа өргөжүүлэн Насралла бол Сирид буруу номтны  (шиитийн) болон сафавидийн (персийн) ирээдүйг бэлтгэж байгаа Ираны экспансионизмын гар доорхи зэвсэг” гэлээ. Тегерантай нягт холбоотой “Хезболлах” Сирид агуу аятолла Али Хаменеин засгийг тогтоох гэж байна хэмээн аль-Завахари сэжиглэв.

Иран ба Ливаны шиитийн хөдөлгөөний төлөөлөгчид энэ талаар ямар ч тайлбар өгөөгүй байна. Өмнө нь “Аль-Каида” хөдөлгөөнийг “террористууд, харанхуй бүдүүлэг” хэмээн Тегераны албан ёсны мэдэгдэлд хэлж байлаа. Насралла өөрийн ээлжид суннитийн босогчдыг АНУ ба Израилийн захиргааны хэт даврагчид гэж нэрлэж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж