Туркийн Стамбул хотын Таксим талбайг өөрчлөх Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн олон сая иргэдийн жагсаал цуглаан намжаад удаагүй байхад дахин нэг эсэргүүцлийн жагсаал болжээ. Таксимийн талбайгаас эхтэй Туркийн Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр өнгөрсөн сард таван хүн амь үрэгдэж, олон зуун хүн гэмтэж шархатсан билээ. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор туркууд бослого, үймээний үеэр цагдаа нарын иргэдийн эсрэг авч хэрэгжүүлсэн эрс хариу арга хэмжээг буруутган эсэргүүцлээ илэрхийлж буй аж. Стамбулын Таксимын талбайд өнгөрсөн сард олон мянган жагсагчид цагдаа нартай мөргөлдөх үеэр өсвөр насны хүү толгойдоо нулимс асгаруулагч хийн саваар цохиулсны улмаас комд орж, нас барсан нь ард иргэдийн уур, бухимдлыг ихээр төрүүлжээ. Истанбулд өрнөж буй цагдаа нарын эсрэг эсэргүүцлийн жагсаалын эсрэг тэд даралттай ус, нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараахыг оролдож байгаа юм байна.
Б.АНХТУЯА