Төслийн нэгжийг нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхий сайдын ажлын алба, Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, салбарын төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцуулан байгуулсан. Харин Ажлын хэсгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ахалж байгаа. Дээрх хэлэлцээрийн хүрээнд Монгол болон ХБНГУ-ын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахаар гэрээ байгуулж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ХБНГУ-ын “Тюссен” групптэй нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэх санамж бичгийг шинэчлэн байгуулахаар уулзалт хийлээ.
Үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн үүсгэл санаачилгад тулгуурлана. Боловсруулсан бензин нь стратегийн бүтээгдэхүүн учраас үйлдвэрийн тодорхой хэсгийг төр эзэмших нь зүйтэй гэж үзэн төрийн эзэмшлийн хувийг 51 байхаар шийдвэрлэсэн. Дээрх ажлын эхлэл болгож үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулалтын урилгыг өдөр тутмын сонин болон мэдээллийн сайтуудад байршуулаад байгаа ажээ.

Д.ЦЭЦЭН