Erdenezuu Monastery Baasansuren

Уучлах
шалтгаан ч тэр уужрах шалтгаан ч тэр үнэхээр олон байдаг. Гомдсон үед бидний
бүх анхаарал гомдоосон тэр зүйл дээр л чиглэчихсэн байдаг болохоор мянган
сайныг зүгээр л анзаарах сөхөөгүй мансуурчихдаг. Та юуг анхаар ч байна сэтгэл
чинь юу руу урсаж байна түүнтэйгээ та ижилсэж байдаг. Тиймээс та уучлахыг хүсч
байгаа бол анхаарлынхаа чигийг өөрчил. Сөрөгийг эерэгээр соль.
Яаж ч хичээсэн нэг л
мэдэхэд гомдоосон явдлыг нь бодчихсон явж байж магад. Тэгвэл үүнийг бодчихсон
явж байна гэдгээ л таниад эерэг зүйлд хандуулаад бай. Уучлахыг сэтгэлдээ ятгах
боломж олго. Тэр хүний таньд үзүүлсэн ач тусыг хор уршигтай нь яг шудрагаар
харьцуулаад үз. Тус нь далай шиг ус нь шалбааг шиг байх вий. Ийм их уучлах
шалтгаан байхад зориуд сохор юм шиг царайлах нь шударга гэж үү? Уучлахыг
хүсэхгүй өнгөрснөөр өөрийгөө дарамтлахыг хүсч байгаа бол өөрөө л мэд.