
“Саусгоби сэндс” ХХК-ийн толгой компани болох Канад болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн Худалдаа эрхэлсэн захирлаар Бретт Салтыг өнөөдрөөс эхлэн томилжээ. Тэрээр өмнө нь “Саусгоби Ресурс”-ийн ТУЗ-ийн гишүүн болон “Туркойз Хилл Ресурс”-ийн Стратеги Хөгжил хариуцсан ахлах дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Түүний ажлын чиг үүрэг нь компанийн бизнес хөгжил болон стратегийн хөгжил, мөн маркетинг ба борлуулалтын үйл ажиллагааг хариуцах гэнэ.
Салт нь “Туркойз Хилл”-д ажиллахаасаа өмнө “Рио Тинто” компанид 15 жилийн турш ажилласан бөгөөд энэ хугацаанд төрөл бүрийн бүтээгдэхүүний бүлэг болон Корпорацийн худалдааны үйл ажиллагааны удирдах албан тушаал, түүний дотор “Рио Тинто”-гийн Бизнес хөгжлийн ерөнхий менежер, Далайн тээврийн бизнесийн санхүү эрхэлсэн захирлын алба хашиж байжээ.
А.АМАР