
Экс гишүүн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчигийг “Говь”-ийн гэдгээр нь уншигчид илүү танимхайрдаг. Хөвсгөл нутгийн хүү энэ эр хоёр хүүтэй. Том хүү С.Цэрэндаш нь Сангийн яаманд ажилладаг карьерист залуу эр бий. Нэгэнтээ “Монгол шуудан”-гийн Д.Зоригтын охинтой үерхэж, амьдрач суух дээрээ тулж байсан ч эцсийн мөчид Москвад сургууль дүүргэж, ЦЕГ-т хариуцлагатай алба хашдаг Б.Ариунаа хэмээх бүсгүйтэй суусан. Бэр Б.Ариунаагийн тухайд Замын-Үүдийн бүсийг хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч асан хурандаа Ч.Баатарын охин бөгөөд хэдхэн сарын өмнө Ц.Анударь нэртэй охин төрүүлж ноён Ц.Сэдваанчигийг өвөө болгосон билээ. Төрснөөсөө хойш багагүй жин нэмсэн Б.Ариунаа охиныхоо аавыг тун ч халамжтай эцэг хэмээн магтдаг байна.
Эх сурвалж: www.grandnews.mn