Кевин Лав шилдэг нь боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Кевин Лав шилдэг нь боллоо

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо улирал дуусмагц шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ улирлын шилдэг хамгаалан тоглогч болон шилдэг зургаа дахь тоглогч хэдийнэ тодроод байгаа. Харин дараагийн шилдгээр “Миннесота Тимбервулвес” багийн довтлогч Кевин Лав тодорлоо. Тэрбээр 2010-2011 оны улиралд хамгийн их амжилт нь ахисан тоглогчоор шалгарч байна. Гэвч түүний баг нь ердөө 17-65 гэсэн амжилттайгаар улирлыг дуусгасан. Тэгэхээр ирэх улиралд багаа илүү өндөр амжилтад хүргэх даалгавар залуу довтлогчид ирж байна. Бүх оддын тоглолтод анх удаагаа сонгогдож, нэмээд MVP шагналыг хүртсэн Кевин Лав улирлын сүүлчийг бэртэл гэмтлээс шалтгаалан таагүй өнгөрүүлсэн ч ирэх жил баг нь түүнд найдлага тавьж байна.

Авах боломжтой 116 саналаас 66-г авсан Лав 400 оноогоор энэ шагналын эзэн болж байгаа бол түүний ард “Портланд Трейл Блейзерс” багийн довтлогч Ламаркус Алдриж 175 оноотой удаалжээ. Лав энэ улиралд 20,2 оноо, 15,2 самбараас бөмбөг авалтаар NBA-г тэргүүлсэн. Мөн 53 тоглолт дараалан дабл-дабл хийсэн амжилтаараа Элвин Хейсийг гүйцэж түрүүлсэн. Өнгөрөгч зун шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Туркийг зорьсон нь ихээхэн бэлтгэлжилт болсноор улирлын эхнээс л сенсаац амжилтыг тарьж байсан.

Одоо тэр багаа шилдгүүдийн нэг болгох хүндхэн даалгаврыг биелүүлж чадах болов уу?

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж