“Милоуки Бакс” хоёр шинэ тоглогчтой гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

“Милоуки Бакс” хоёр шинэ тоглогчтой гэрээ байгууллаа

Өнгөрсөн жил төвийн бүсийн гуравдугаар байранд орж, плей-оффын эхний шатанд “Майами Хит”-д хожигдсон “Милоуки Бакс” багт Гари Нил болон Ианисс Антентокумпо нар ирэхээр боллоо. Тэд АНУ-ын цагаар мягмар гаригт гэрээгээ үзэглэжээ. Өнгөрсөн жил “Сперс” клубтэй хамт аваргын төлөө өрсөлдсөн Гари Нилийн хувьд хоёр жилийн хуагцаанд зургаан сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Тэрээр гурван жилийг Сперст өнгөрөөхдөө 9.7 оноо, 2.2 самбараас бөмбөг авалт, 1.7 оновчтой дамжуулалт дунджилж байсан аж. Харин Антентокумпогийн хувьд саяхан болсон драфтын эхний шатны 17-гоор Милоукид ирсэн Грек тоглогч юм. Тэрээр Грекийн хоёрдугаар лигийн Филатлитикос багт тоглодог байсан бөгөөд 9.5 оноо, 5.0 оновчтой дамжуулалтыг өнгөрсөн улиралд үзүүлсэн байна. Одоогоор тэр яг хэдэн ам.долларын гэрээ байгуулсан нь тодорхойгүй байгаа юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж