Харилцаанд тулгарах бэрхшээлийг даван туулахад юу чухал вэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Харилцаанд тулгарах бэрхшээлийг даван туулахад юу чухал вэ?

Бид хэн нэгэнтэй
ярилцахад зарим үед маш их хүндрэл  учирдаг. Тухайн хүнийхээ төрөлхийн
мөн чанарыг нь мэдэлгүйгээр тэр хүнтэй ярилцана гэдэг тийм ч амархан
зүйл биш. Тиймээс та бүхэнд бага ч гэсэн тус болох үүднээс өмнөх
нийтлэлдээ  шар өнгийн хүмүүсийн зан ааш, аливаа
зүйлд хандах хандлагын талаар нийтэлсэн бол энэ удаад улаан өнгийн
хүмүүсийн тухай хүргэж байна.

Улаан өнгийн хүмүүс
 Аливаа
зүйлийг томоор харж чаддаг, зорилгоо хэрэгжүүлэхэд юу хэрэгтэйг
чадамгай харж чаддаг. Хувь хүнд дэндүү олон хариуцлага тавьдаг,
боломжгүй хугацаанд ажлыг хийж дуусгасан байхыг шаарддаг. Ажил хийж
байгаа хүний хэрэгцээг анхаарахаасаа илүү ажилдаа анхаарал тавьдаг.
Хүмүүстэй харьцах харилцааны чадвар дутагдснаас болж доод удирдлаганд нь
ажиллаж байгаа хүмүүсийнхээ дэмжлэгийг удаан тогтоон барьж чаддаггүй.

·         Хурдан
шийдэмгий. Хувь хүмүүсийн үйлдлийг дүгнэхдээ ихэнхдээ зөв байдаг. Муу
сайныг сайн тогтоодог, өөрийнх нь хэлсэнийг бусад хүмүүс хүлээн
зөвшөөрөхгүй бол уурлаж шүүмжилдэг.

·         Бусдыг
урамшуулахдаа урмаар туслахаас илүү үйлдлийг чухалчилдаг. Ихэнхдээ хар,
цагаан, уян хатан бус урмыг санал болгодог. Аль хэдийн ямар нэг зүйл
хийгээд эхэлчихсэн хүмүүсийг хамгийн сайн урамшуулдаг,  хүмүүсийг урамшуулчихаад маш хурдан сайн үр дүн гарахыг хүлээдэг. Гэвч үр дүн гарахгүй удвал уурладаг.

·         Зорилгодоо хүрэхийн тулд тууштай явдаг. Зорилгынхоо араас  идэвхтэй
мөшгөдөг. Ямар ч аймаар нөхцөл байдалтай зоригтой нүүр тулдаг, бусдаас
өөрийн адил бат итгэлтэй байхыг шаарддаг. Боломжгүй зүйлийг боломжтой
болгож харах гайхамшигтай авъяастай, бусдын итгэлгүй байгаа зүйлийг
бодитойгоор харж чаддаг. Улаан өнгийн хүн мөрөөдлөө биелтэл шаргуу
ажиллаж чаддаг боловч заримдаа өөртөө хэт итгэснээс болж ухаалаг бус
үйлдэл хийдэг.

·         Улаан өнгийн хүн ойр тойрны хүмүүст санхүүгийн туслалцаа  үзүүлэх
дуртай, санхүүгийн туслалцаа хаана хэрэгтэй байгааг зөн совингоороо
мэдэрдэг, бусдад санхүүгийн туслалцаа үзүүлэн нөлөөлөх хүсэлтэй. Өгсөн
тусламжийг нь зөв зарцуулахгүй бол урам нь хугардаг.

·         Гуйсан
ч гуйгаагүй ч бусдад тусламжийг санал болгодог. Тусламж хэрэгтэй байгаа
газарт шууд тусалдаг, бусдад туслахын тулд олон цагаар ажилладаг. Гэвч
туслаж байхдаа шахах хандлага гаргадаг. Тусламж авч байгаа хүмүүс нь өөр
шиг нь эрч хүчтэй ажиллахгүй бол тэвчээргүй зан гаргаж, уурладаг,
тэгээд ажлыг чухалчилдаг учираас ажилаа өөрөө хийдэг. Өөрөө дайчин учир
бусдыг гуйдаггүй.

·         Их
зочломтгой, гэртээ хүн урихаас өмнө гэрээ төгс байлгахыг боддог, гэртээ
байгаа хүмүүсийг захирах хандлагатай, өөрийн зочломтгой байдлыг бусдад
тулган хүлээлгэдэг.

·         Мэдлэгтээ
бардам их зантай, мэдлэгээрээ бусдыг аргандаа оруулж ашигладаг.
Мэдлэгийг түргэн эзэмшдэг ба сурсан зүйлийнхээ ихэнхийг ашигладаг.

·         Бусдыг
удирдахдаа шийдэмгий, нийтлэг бус хэцүү шийдвэрийг өөрийн зоргоор
гаргадаг, тодорхой заавар өгөлгүйгээр өөрийнхөө араас дагахыг шаарддаг,
бодож хийсэн тодорхой төлөвлөгөөгүй удирддаг, удирдлагыг нь эс дагавал
уурладаг.

·         Зөв
юмыг зоригтой дэмжиж тусладаг, алдааг шууд гаргаж хэлдэг, бусдын
нүднээс далд үед ч үнэнийг сахихыг хичээдэг. Үнэнийг хамгаалах гэж
хичээгээд гомдох үе олонтоо тохиолддог, бусдын санааг ойлгох гэж
хичээхдээ уян хатан бус.

·         Бусдад
заахдаа хүчтэй өнгө аястай ба хатуу үг хэл нь хүмүүсийн дургүйг
хүргэдэг. Хэрэглэж байгаа үгээ зөөлөн болгож хоолойныхоо өнгийг засах
хэрэгтэй.  

Та ямар
өнгийн хүнтэй ярилцаж байгаагаа урьдчилан таамаглаж чадвал тэрхүү хүний
гаргах зан аашийг ойлгож харилцан ярилцахад тааламжтай уур амьсгалыг
бүрдүүлж чадна. Ингэснээр харилцаан дээр гарах аливаа асуудал 
бага ч гэсэн багасах нь лавтай. Танд амжилт  хүсье ! 

Т.Чимэддагва

Эх сурвалж: http://chimeddagva.newmediamarketingagency.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж