Гондураст онц байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Гондураст онц байдал зарлажээ

Гондурасын Засгийн газраас денге хэмээх халуун хумхаа өвчний халдвар газар авсантай холбогдуулан орон даяар онц байдал зарласан байна. Энэхүү халуун хумхаа өвчнөөр одоогийн байдлаар 12 мянган хүн өвчилж, 16 хүн нас бараад байгаа аж. Гондурасын эрүүл мэндийн яамнаас тус өвчнөөр өвчилсөн хүмүүсийг эмчлэх болон халдвар тараагч болох шумуулыг устгах ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.

Гондураст 2010 онд уг халуун хумхаа өвчний халдвар тархаж, 83 хүн амь үрэгдэн, 66 мянга гаруй хүн өвчилснөөс хойш өнгөрсөн онд хоёр хүн өвдсөнийг эс тооцвол дахин халдвар гараагүй байжээ.

Денге хэмээх халуун хумхаа туссан хүнд өндөр халуурч, бөөлжих шинж тэмдэг илэрдэг ба зарим тохиолдолд элэг томорч, дотуур цус алдалтанд хүргэдэг үхлийн аюулт халдварт өвчин аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж