Тайваны гар утас үйлдвэрлэгч HTC компани түүхэндээ анх удаа алдагдал хүлээж магадгүй болоод байна. Хонк Конгын хөрөнгийн бирж дээр байрласан тус компанийн хувьцаа долоон хувиар унасан байна. Мөн энэ жилийн гуравдугаар хагасын байдлаар тус компанийн орлого 6 хувиар унасан гэх таагүй мэдээлэл цацагдаж эхэллээ. Шинжээчид энэ жилийн эцэс гэхэд тус компанийн ашиг 72 тэрбум тайвань ам.доллар буюу 2-4 хувиар буурна гэсэн дүгнэлтийг гаргажээ. “Samsung”, “Apple” гэсэн акулуудтай зах зээл дээр өрсөлдөж байгаа одоогоор цорын ганц компани болох HTC ийнхүү алдагдалд орсон нь технологийн салбарын бүх компани алдагдалд орж байгаа энэ жилд тийм ч содон үзэгдэл биш юм. “Ямар нэгэн стратеги төлөвлөгөө боловсруулж өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тулгамдсан асуудал болоод байна гэж харж байна. Энэ жил бүх компани алдагдалтай ажиллаж байгаа. Харин дараа жил өөр стратеги төлөвлөгөөгөөр явбал байдал сайжрах боломж бий” гэж Macquarie Securities компанийн ерөнхий захирал Даниел Чан ярьжээ. HTC компани нь зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн 2005 оноос хойш анх удаа уналтад ороод байгаа нь энэ юм.
Б.СҮХ