
Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Ш.Батбаярын бие түлэгдсэн хэрэгтэй холбогдуулан ШШГЕГ-т техник хангамж хариуцан ажиллаж байсан хурандаа М-ийг шалгасан байна. Уг хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхлээд байгаа аж. Хэрэг явдал гарах үед сэжигтний өрөөний хяналтын камер доголдолтой ажилласан болох нь тогтоогджээ. Хурандаа М-ийг тус ангийг анх байгуулагдахад шаардлага хангахгүй хяналтын камерууд суурилуулсан хэрэгт сэжигтнээр татсан байна. Тодруулбал түүнийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангид зааснаар буюу төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулан ашигласан гэдгээр буруутгаж байгаа аж. Түүнчлэн хурандаа М-ийг шалгах болсон үндэслэл нь Цагдан хорих 461 дүгээр хяналтын камерууд хэвийн ажиллахгүй доголдсонтой холбоотой байна. Галын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагынхан ажиллах үед камерийн бичлэг уншигдахгүй, бичлэгийг сэргээхээр нэлээд урт хугацаанд ажилласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин