Орон нутгийн замын ажил хэвийн явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замын ажил хэвийн явагдаж байна

Зам, тээврийн яамнаас улсын хэмжээнд яваг­даж буй зам барилгын ажлын явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүтээн бай­гуулалтын хүрээнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох ажил яваг­даж байгаа. Тодруулбал, Өндөрхаанаас Чойбал­сан хүртэл 288 километр замд зургаан компа­ни, 290 орчим тоног төхөөрөмж, 369 ажилчин ажиллаж, барилгын ажлын явц 34.6 хувьтай бай­на. Хөвсгөл аймгийн чиглэлийн 253.3 километр замд таван компани гэрээ байгуулан ажиллаж, нийт ажлын гүйцэтгэл 19.6 хувьтай байна. Харин Дундговь, Өм­нөговийн 400 километр замын ажил 49.1 хувийн гүйцэтгэл­тэй, Баянхонгор аймгийн 107 километр замын ажил 97.8 хувьтай, найман километр замын хучил­тын ажил дутуу байгаа гэнэ.

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж