
Энэ сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Баянзүрхийн товчоо, “Ургах наран” хороолол орчимд үер буусан. Уг байгалийн гамшгийн улмаас тус хорооны нутаг дэвсгэрт хог хаягдал үүсч, товчоо орчмын 16 өрхийн жорлон үерт урссан аж. Иймд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг 20 мянган га талбайд үерийн улмаас үүссэн хог хаягдлыг цэвэрлэж байна. Уг ажлыг дүүргийн Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Цэргийн штаб, Нийтлэг үйлчилгээний газар, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 11 дүгээр хороо хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин