
Долоон жилийн турш АНУ-д уран бүтээлээ туурвиж байсан “Sweetymotion” хамтлагийнхан өнгөрсөн оны зургадугаар сард Монголд ирж “Number One” бие даасан тоглолтоо хийсэн. Тэд өнгөрсөн гуравдугаар сард Европын орнуудаар аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч тодорхой бус шалтгааны улмаас хойшилсон. Одоогоор “Sweetymotion” хамтлагийнхан АНУ-ын Чикагод байгаа юм. Хамтлагийн продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбатын хэлж буйгаар аялан тоглолтоо түр хойшлуулж, шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа гэсэн. Ямартай ч тэд ирэх намар эх орондоо ирж Б.Чинбатын бие даасан тоглолтод оролцох юм.
М.Урин