Лениний музейн хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Лениний музейн хурал хойшиллоо

Нийслэлийн шүүхэд өнөөдөр Лениний музейн өмчлөлтэй холбоотой хэргийн давж заалдах шатны хурал болсон ч хариуцагч МАН-ын өмгөөлөгч Л.Одончимэг хөдөө явж байгаа учир хойшлуулах шийдвэр гаргалаа. Дараагийн шүүх хурал ирэх наймдугаар сарын 9-нд болох юм байна.

Чингэлтэй дүүргийн анхан шатны  шүүхээс Лениний музейг музейн зориулалтаар ашиглаж, төрийн мэдэлд өгөх нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан ч хариуцагч тал болох МАН музейн өмчлөлийг ССАЖЯ-нд шилжүүлэхээс татгалзан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа билээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж