110 саяын торгууль үндэслэлгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

110 саяын торгууль үндэслэлгүй гэв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хүчит шонхор” ХХК-ийн захирал Т.Сайнхүүг 110 сая төгрөгөөр торгох албан бичиг хүргүүлээд байгаа талаараа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тус газраас өгсөн мэдээллээр “Хүчит шонхор” худалдааны төв нь ижил хэмжээтэй талбай түрээсэлдэг түрээслэгчдээс харилцан адилгүй төлбөр авч байгаа нь шалгалтаар илэрсэн учраас өрсөлдөөний тухай хуулийн 27.2-ийг үндэслэн 110 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан гэсэн юм. Харин үүсээд байгаа нөхцөл  бодит байдал дээр арай өөр болохыг зарим эх сурвалж хэлж байна. Тодруулбал, “Шонхор” худалдааны төвийн махны бөөний худалдаачид өмнө нь өглөөний 06-09.00 цагийн хооронд худалдаа наймаагаа хийдэг байсан аж. Харин зургадугаар сараас эхлэн ажлын гол байруудыг бүрэн дүүрэн ашиглах, ажлын байрыг ээлжийн горимд шилжүүлэх зохицуулалт хийж одоо гурван ээлжээр ажиллаж эхэлжээ. Үүний үр дүнд махны нийлүүлэлт, борлуулалт нэмэгдэж, ажлын байранд ажиллах хүний тоо, ажлын байрны ажиллах хүчин чадал өссөнөөр өмнө нь хэрэглэгчид “Шонхор” худалдааны төвөөр цагийн хязгаарлалттай үйлчлүүлдэг байсан бэрхшээл арилж улмаар өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байсан махны бөөний үнийг бууруулахад голлон нөлөөлжээ. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 15-наас хойш үхрийн шинэ мах 900-1200 төгрөгөөр, зоорины мах 1000-1300 төгрөгөөр, хонины шинэ мах 1000-1200 төгрөгөөр, адууны мах 300-600 төгрөгөөр, ямааны мах 400 төгрөгөөр тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Үүнийг доорхи статистик мэдээнээс харж болох аж.

 Махны төрөл

Баасан

Пүрэв

Бямба

2013.05.17

2013.06.13

2013.07.27

Үхэр

Бөөн

Шинэ

7000-8000

5800-7100

5800-6300

зоорь

7600-7800

Жижиг

9000-9500

7800-8300

7300-7500

Гуя цул

11600-11700

11000

10500

ясгүй

9800-10000

8000-8500

7800-8300

Хонь

Бөөн

Шинэ

7000-7300

6000-6500

5600-6300

зоорь

5500-5700

5500-5600

Жижиг

8300-8500

7500-7800

7000-7200

ясгүй

7600-7700

7000-7500

7000-7400

Адуу

Бөөн

Шинэ

4500-5000

4200-4400

3800-4000

ястай

6800

6000-6400

6000

ясгүй

6500-6700

5500

6500

Тэмээ

Бөөний

4300-4500

4500-4600

4200-4300

Жижиг

6400-6500

6500-6600

6200-6400

Ямаа

Бөөн

Шинэ

5200-5500

4800-5100

4900-5100

зоорь

4600-4800

Жижиг

6300-6500

5800-5900

6300-6500

ясгүй

6600-6700

6500-6700

7000

Энэ мэтээр “Хүчит шонхор” худалдааны төв нь иргэдийн хүнсний хэрэгцээний гол хэрэглээ болсон үнэ хямд, шинэ мах махаар хангах гэсэн зорилгыг нь ШӨХТГ сайтар хянаж шалгалгүй, үндэслэл муутай баримт дээр дөрөөлөн торгуулийн арга хэмжээ авсан гэж үзэж байгаа аж. Шударга өрсөлдөөнийг хянаж, зохицуулах нь тус газрын эрхэм үүрэг. Ингэснээр хэрэглэгчдийн эрхийг тэд хамгаалах учиртай. Гэвч гаргасан шийдвэр нь шударга уу, эс шударга байна уу, хэрэглэгчдийн эрхийг бодитоор хамгаалж чадаж байна уу гэдгээ эргэж харах хэрэгтэй гэдгийг захын удирдлагууд хэллээ.

С.ОТГОН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж