
Ийнхүү залилангийн хэргийн хохирогч болсон Х.Саранчимэг, Э.Ганзориг нар Улсын мөрдөн байцаах газарт 2013 хоёрдугаар сарын 22-нд гомдол гаргасны дагуу "Эй Жэй Спирит" компанийн захирал Ажито Кожиг хилээр гаргахыг хориглон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Сэжигтэн Ажито Кожи 2013 оны “Х.Саранчимэг, Э.Ганзориг нар “Эй Жи Спирит” компанид 30.422.667 хийгээгүй” гэсэн байдаг ч “Алтай Глобал” компанитай хамтран ажилласан талаар санхүүгийн тооцоо нийлнэ. Гарсан зардал олсон орлогоо тооцоод хэдэн төгрөг авч өгөхөө тохирно” хэмээн өмнөх мэдүүлгээ үгүйсгэж, дээрх мөнгөн дүнтэй хөрөнгө оруулалт хийснийг хүлээн зөвшөөрсөн нь цагаан дээр хараар бичигдсэнийг доорх баримтаас харж болно. Үүнийг нь ч шалгалтын явцад тогтоосныг мөрдөн байцаагч Б.Цэнгэлбаяр 2013 оны зургадугаар сарын 4-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гаргасан эдийн засгийн шинжилгээ хийлгэх тухай тогтоолдоо дурьдсан байдаг. Тэрбээр, “Х.Саранчимэг, Э.Ганзориг нар 2012 оны дөрөвдүгээр сард “Эй Жи Спирит” компанийн захирал Ажито Кожитой Япон улсаас тос тосолгооны материал оруулж ирэн борлуулалт хийж борлуултын ашгийг 50, 50 хувиар хувааж авахаар тохиролцож 30.422.667 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна” гээд дээрх хоёр компанийн дунд үүссэн тооцоо, өр төлбөр гарсан зардлыг нарийвчлан тогтоохоор шинжилгээ хийлгэжээ.
Гэвч уг эдийн засгийн шинжилгээг зөвхөн “Эй Жи Спирит” компанийн баримтад тулгуурлаж хийсэн тул 30.422.667 төгрөгийг санхүүгийн тайланд тусгасан баримт материал байхгүй гэх дүгнэлт гарч. Уг хэргийг хянасан Нийслэлийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Гэрэл энэ сарын 18-нд компани “ашиггүй” ажилласан гэх үндэслэлээр уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгожээ. Үүний өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурор О.Сарангэрэл мөн л уг хэрэгт эрүү үүсгэхээс татгалзсан хариу өгсөн байна.
Үүнийг эс зөвшөөрсөн хохирогчид "Эй Жи Спирит" компанийн захирал Ажито Кожигийн талыг баримтлан 50:50 хувийн борлуулалтын ашиг хувааж авахаар тохирсон юм шиг гуйвуулсан, мөн тухай бүр зардлаа хянан, орлого зарлагын тооцоо нийлж байсан мэтээр илтэд гэрээний эрхийн харилцаа мэт харагдуулахаар үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь хууль зөрчсөн, гэмт этгээдийг хаацайлсан үйлдэл хэмээн үзэж Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан байна. Үүнийг Нийслэлийн прокуроын орлогч дарга Ц.Батболд хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгож, прокуорын даалгавар бичин хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 2013 оны тавдугаар сарын 13-нд шилжүүлсэн байдаг. Нөхцөл байдал ийнхүү сэжигтний талд шийдэгдсэнд хохирогчид гомдолтой байгаагаа илэрхийлж маргааш УПЕГ-т гомдол хүргүүлэхээр болсон гэнэ.
Ажито Кожиг хууль бусаар компани байгуулсан гэв
Тэд Эрүүгийн хэрэг үүсгэх нотлох баримт хангалттай байхад шалгалгүй орхигдуулсан гэж үзэх нотлох баримт бүхий хэд хэдэн үндэслэл байгааг хохирогчид хэллээ. Тухайлбал, Ажито Кожи Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахдаа 100 мянган ам.доллартай тэнцэх дүрмийн санг хуурамч бичиг баримт үйлдэн бүрдүүлж "Эй Жэй Сприт" компанийг байгуулсан тухай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгуулахаар өгсөн боловч мөрдөн байцаагч үүнийг нягтлан шалгаагүй. Уг ноцтой асуудлыг гэрчлэх гэрч байгааг ч энд дурьдах хэрэгтэй гэнэ. Бүр нарийн яривал Ажито Кожи ч үүнийг батлах мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг бий гэнэ. “Монголд хөрөнгө оруулагчаар оршин сууж байгаа. Эхнэр Ц.Хангалтай гэр бүл болохоосоо өмнө "Эй Жэй Сприт" компанийг үүсгэн байгуулсан гэсэн хэрнээ дараа нь “Компани үүсгэн байгуулахад дүрмийн сан 125 сая төгрөгийг дансаар байршуулаагүй. Ц.Хангал бид хоёр өөрсдийн компанийн өмчлөлд оруулсан эд хөрөнгөө үнэлээд дүрмийн санг нь 120 сая төгрөг болсон” хэмээн мэдүүлсэн байна. Уг нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд компанийн дүрмийн сангийн мөнгийг бэлнээр банкинд байршуулах тухай тодорхой заасан байдаг аж. Тэгэхээр тус компанийн гэрчилгээн дээр бичигдсэн ХААН банкны 5027546952 тоот дансны хуулгыг анх нээлгэсэн үеэс гаргуулан авч гэрчүүдээс мэдүүлэг авах боломжтой. Түүнчлэн Япон улсад үйл ажиллагаа явуулдаг Фортек /Рог1ес/,Пиа/Р1аа/,Эмон/Атоп/,Санфорс/8ип!огсе,/Пролинкс/Рго1|"пк8Еаг1Н1пд System/ компаниудын бүтээгдэхүүнийг борлуулах дистирбютерын таван эрхийн хоёрыг нь хууль ёсны дагуу авсан хэрнээ хаанаас авчирсан нь үл мэдэгдэх гэрчилгээнүүдээр хөрөнгө оруулагчдийг хуурч мэхэлсэн зэрэг маш олон асуудлыг нягталж залилан мэхлэх гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж болох бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар авсныг тогтоох боломжтой хэмээн үзэж байгаа аж.