Хөдөлмөрийн хэлтсийн мэдээллийн санд 2013 оны хагас жилийн байдлаар нийт 652 иргэн зуучлагдан байнгын болон түр ажилтай болсон ба зуучлагдсан иргэдийг сараар нь авч үзвэл нэгдүгээр сард 12, хоёрдугаар сард 16, гуравдугаар сард 12, дөрөвдүгээр сард 132, тавдугаар сард 107, зургаадугаар сард 373 иргэн тус тус зуучлагдан ажилд орсон байна. Зуучлагдсан иргэдийн 94% нь буюу 612 иргэн сүүлийн 3-н сард байгаа нь дулааны улиралд иргэдийн хөдөлмөрлөх идэвхи сайжирсантай холбоотой юм.
Зуучлагдсан иргэдийг сум орон нутгаар авч үзвэл Даланзадгад сумаас 381 иргэн, сумдаас 271 иргэн зуучлагдсан байна.
Насны байдлаар нь авч үзвэл 15-24 насны 169 иргэн, 25-34 насны 192 иргэн, 35-44 насны 151 иргэн, 45-59 насны 140 иргэн байгаа нь хагас жилийн байдлаар 25-34 насны иргэд хөдөлмөрийн идэвхи сайтай байгаа нь харагдаж байна.
Мөн зуучлагдсан иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл магистрын зэрэгтэй 1 иргэн, дипломын болон бакалаврын дээд 52 иргэн, тусгай мэргэжлийн дунд 62 иргэн, техникийн болон мэргэжлийн анхан шатны 71 иргэн, бүрэн дунд боловсролтой 311 иргэн, суурь боловсролтой 126 иргэн, бага боловсролтой 23 иргэн, боловсролгүй 6 иргэн зуучлагдсан байгаа нь хагас жилийн байдлаар бүрэн дунд боловсролтой иргэд ажилд илүү их зуучлагдсан нь харагдаж байна.
Шинэ ажлын байр 465 бүртгэгдсэн байгаа ба 571 байгууллага, аж ахуй нэгжийн 1345 ажлын байрны захиалга ирсэн байгаагаас 652-д зуучладсан учир 693 ажлын байр сул бүртгэлтэй байна.
2013 оны нэгдүгээр улиралд 93 ажлын байрны захиалга бүртгэгдсэнээс хагас жилийн байдлаар 1345 болж өссөн нь аж ахуй нэгж, байгууллага, ажил олгогчид аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/182 тоот захирамжийг мөрдөж ажиллаж байгаа нь харагдаж байна.
Хагас жилийн байдлаар Хөдөлмөрийн хэлтсийн мэдээллийн санд ажил идэвхитэй хайж байгаа 873 иргэн бүртгэлтэй байгаа ба боловсролын түвшингээр авч үзвэл магистр 2, дипломын болон дээд боловсролтой 191, тусгай мэргэжлийн дунд 59, техникийн болон мэргэжлийн анхан шатны 74, Бүрэн дунд 382, суурь 131, бага боловсролтой 26, боловсролгүй 8 иргэн бүртгэлтэй байна.
Мэдээллийн санд байгаа ажил идэвхитэй хайж ажилгүй иргэдийг насны байдлаар авч үзвэл 15-24 насны 226, 25-34 насны 293, 35-44 насны 168, 45-59 насны 186 иргэн бүртгэлтэй байна.
Сумдын суурь судалгаанд 4771 ажилгүй иргэн байгаа ба Хөдөлмөрийн хэлтсийн мэдээллийн санд хагас жилийн байдлаар 873 иргэн бүртгэлтэй байгаагаас 491 нь буюу 56,2% нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн хувьд ажилгүйдлийн түвшин 3,5%-тай байгаа бол нийт ажилгүй иргэдийн хувьд 19,5%-тай байна.