Баяндалайчууд 90 жилийн ойгоо тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

Баяндалайчууд 90 жилийн ойгоо тэмдэглэлээ

Өмнөговь аймгийн Баяндалай сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт тус сумын төвд зохион байгуулагдлаа. Наадамд Улаанбаатар хот болон аймгийн нутгийн зөвлөлийн иргэд өргөнөөр оролцсон байна.

Наадмын хурдан морьдын уралдаанд Улаанбаатар, Сүхбаатар, Өвөрхангай, Төв, Өмнөговь аймаг зэрэг газар газрын шигшмэл хурдан хүлгүүд цугласан өргөн сайхан наадам болсон байна.

Үндэсний бөх:  

Үндэсний бөхөд 64 бөх барилдсанаас Ханхонгор сумын харъяат Монгол Улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Баяндалай сумын харъяат Аймгийн заан Д.Хүрэлбаатар үзүүрлэж, Баяндалай сумын харъяат Аймгийн начин Б.Дорж, Өвөрхангай аймгийн харъяат аймгийн заан Хатанбаатар нар шөвгөрсөн байна. Өсвөрийн бөхийн барилдаанд 16 бөх барилдсанаас Э.Бат-Орших түрүүлж, Э.Билгүүн үзүүрлэж, Б.Батсуурь, М.Дорждагва нар шөвгөрсөн байна.


Сурын харваа:

Сурын харваанд 10 гаруй эрэгтэйчүүд сур харваснаас Говьсүмбэр аймгийн харъяат харваач М.Эрдэнэчулуун түрүүлж, 2-р байранд “Энержи ресурс” ХХК- ийн харваач Ж.Элбэгсайхан, Ш.Батхүү нар тус тус орсон байна. Эмэгтэй сурын харваанд П.Мөнхэрдэнэ түрүүлж, 2-р байранд П.Мөнхшүр, 3-р байранд У.Саруулбуян нар тус тус  шалгарсан байна. Харин хүүхдийн харваанд  П.Мөнхэрдэнэ түрүүлж, 2-р байранд Б.Бадамханд, 3-р байранд Ш.Батхүү нар тус тус  шалгарсан байна.  


Шагайн харваа:

Шагайн харваанд аймгийн гоц мэргэн Р.Ганбаатар ахлагчтай баг түрүүлж, Г.Нармандах ахлагчтай баг 2 байранд, Ч.Зундуйдорж ахлагчтай баг 3-р байранд тус тус орсон байна. Хувийн цуваа харваанд Даланзадгад сумын Мөнхтулга түрүүлж, 2-р байранд Аймгийн мэргэн Самданжигмэд, 3-р байранд аймгийн гоц мэргэн Амганланбаатар нар тус тус орсон байна.      

Хурдан морьдын уралдаан 

Азарга

Уяач

Аймаг

Сум

Морины зүс

1

О.Түвшин

Өвөрхангай

Богд

Хүрэн

2

Ё.Эрдэнэбаяр

Өмнөговь

Булган

Хонгор

3

Ё.Эрдэнэбаяр

Өмнөговь

Булган

Хээр

4

Ө.Баттулга

Өмнөговь

Ханбогд

Бүргэд хүрэн

5

М.Эрдэнэбаатар

Сүхбаатар

Дарьганга

Хар

Их нас

1

Д.Цэнгэлжаргал

Өмнөговь

Номгон

Зээрд

 

 

2

Төмөрбаатар

Өмнөговь

Ханхонгор

Хүрэн халзан

3

Э.Бямбажав

Өмнөговь

Баяндалай

Хул

4

Г.Равдандорж

Өвөрхангай

Сант

Хул

5

Хүүбаатар

Өмнөговь

Ханбогд

саарал

Соёолон

1

Б.Амарсанаа

Өмнөговь

Баяндалай

Хээр

2

А.Түвшинбаяр

Өмнөговь

Булган

Шарга

3

Г.Гантулга

Өмнөговь

Баяндалай

Хонгор халзан

4

Ц.Өнөр-Эрдэнэ

Өмнөговь

Даланзадгад

Хонгор

5

Б.Амартүвшин

Өмнөговь

Манлай

Хээр

Хязаалан

1

Р.Бадрах

Өмнөговь

Баяндалай

Зэгэл

2

Д.Цэнгэлжаргал

Өмнөговь

Цогтцэций

Хул

3

Б.Ууганбаяр

Өмнөговь

Баяндалай

Хонгор

4

Г.Гантулга

Өмнөговь

Баяндалай

Хул

5

Х.Мөнхбат

Өмнөговь

Цогтцэций

Хээр

Шүдлэн

1

Батдэлгэр

Өмнөговь

Цогтцэций

Хүрэн бүүдэн

2

Сэр-Од

Өмнөговь

Ханхонгор

Бүүдэн

3

Тамараа

Өмнөговь

Баяндалай

Хээр

4

О.Түвшин

Өвөрхангай

Богд

Хүрэн халзан

5

Б.Ууганбаяр

Өмнөговь

Баяндалай

Хээр бүүдэн

Даага

1

Б.Ууганбаяр

Өмнөговь

Баяндалай

саарал

2

Отгонбаатар

Өвөрхангай

Баянгол

саарал

3

Д.Галтхүү

Өвөрхангай

Богд

Хонгор

4

А.Эрдэнэжаргал

Өмнөговь

Цогтцэций

Хонгор

5

Г.Отгонбаяр

Өмнөговь

Сэврэй

Хүрэн халзан

Жороо морь

1

Д.Тогтуунбаяр

Өмнөговь

Баяндалай

хээр

2

Б.Отгончулуун

Өмнөговь

Булган

Буурал

3

Б.Бэгз

Өмнөговь

Булган

хээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж