Аваргууддаа баярлалаа

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

Аваргууддаа баярлалаа


via www.sportnews.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар,
Гавьяат тамирчин, Бээжингийн Олимпийн аварга, Лондонгийн Олимпийн мөнгөн
медальт Н.Түвшинбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, Афины
Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар нар хүнд өвчтэй Б.Танан охинд туслахаар
твиттерээр өөрсдийн өмсөж байсан кимонодоо дуудлага худалдаа зарлан олсон
мөнгөө Танан охинд хандивлахаар болсон юм. Түвшинбаяр аваргийн сүүлийн гурван
жилд олимпоос бусад бүх тэмцээнд өмссөн кимоног Пүрэвсүрэн твиттерээр үнэ
хаялцан 5 сая 650 мянган төгрөгөөр авахаар болсон бол, Цагаанбаатарын мастерс
тэмцээнд түрүүлэхдээ өмссөн кимоног Алтай 3 сая 100 мянган төгрөгөөр авахаар
болжээ. Өнөөдөр спортын төв ордонд 11 цагт кимоног гардуулж өгөн Танан охины
аавд дуудлага худалдаанаас олсон мөнгийг хандивлах аж.
Танан охинд сайн сайхныг хүсье!
Хоёр аваргадаа сайхан үйл сэдэн Танан охинд туслаж байгаад баярлалаа!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж