
Монгол Улс "Петрочайна Дачин Тамсаг" компанийн олборлож буй газрын тосноос таван хувийн роялти авахаар боллоо. 1993 онд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгагдаагүй байсан нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг ийнхүү албан ёсоор тогтоож байгаа юм. Энэхүү гэрээнд Газрын тосны газар болон "Петрочайна Дачин Тамсаг" компанийн удирдлагууд гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Түүнчлэн Дорнод аймгийн нутагт байх Буйр-XXII газрын тос олборлох талбайг "Петрочайна Дачин Тамсаг"-ийнхан Монгол Улсад буцаан өгөхөөр болсон байна. Талууд "Буйр" ХХК-ийн нөхөн сэргээлт болон 1998 оноос хойш олборлосон 5.3 сая баррель нефтиэс нөхөн төлбөр авах талаар үргэлжлүүлэн хэлэлцэж буй гэнэ.
Ж.ГЭГЭЭ