Италид авто ослоор 38 хүн амь насаа алдав

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Италид авто ослоор 38 хүн амь насаа алдав

Италийн өмнөд зүгт орших Кампаниа мужийн Авеллино хотын ойролцоо хот хоорондын автобус хэд хэдэн ачааны машинтай мөргөлдөн замын хажуугийн гүн эрэгрүү шидэгдсэнээс 38 зорчигч амиа алдаж, есөн хүний биеийн байдал одоогоор маш хүнд байгаа гэнэ. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр автобусанд нийт 50 зорчигч байсан бөгөөд тэд мөргөл үйлдээд Нэплесрүү буцах замдаа ийнхүү осолджээ.

Одоогоор аврах албаныхан болоод цагдаа нар хэргийн газар ажиллаж байгаа ч ослын шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа гэнэ. Албаныхны мэдээлснээр амиа алдсан хохирогчдын дунд автобусны жолооч мөн байгаа юм байна. Эх сурвалжуудын мэдээлснээр зорчигч тээвэрлэж явсан автобус 30 гаруй метрийн гүнд шидэгдсэн бөгөөд осол гарсантай холбоотой “Naples-Bari” авто тээврийн замыг хаагаад байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж