Испанид амь үрэгдэгсдийг оршуулах ажиллагаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Испанид амь үрэгдэгсдийг оршуулах ажиллагаа эхэллээ

Өнгөрсөн лхагва гаригт Испанийн жижиг хот болох Сантиаго де Компостелад галт тэрэг осолдож 79 хүн нас барсан билээ. Энэхүү томоохон осолд амь үрэгдэгсдийг орон нутгийн цагаар өнөөдөр оршуулах, салах ёс гүйцэтгэх ажиллагаа эхэллээ. Испанийн эзэн хааны гэр бүл болоод Испанийн ерөнхий сайд Мариано Рахой нар энэ өдрийг үндэстэн даяар гашуудлын өдөр болгон зарлаж, Сантиаго де Компостела хот амь үрэгдэгсдэд зориулан дурсгалын хөшөө босгох ажилдаа хэдийнэ орсон байна. Галт тэрэгний жолоочид бүх насаар нь хорих ял төлөвлөөд байгаа бөгөөд жолоочийн өмгөөлөгч ялыг хөнгөлөх талаар ярилцаж байгаа юм. Галт тэрэгний жолооч цагдаа нарын хяналт дунд амь үрэгдэгсэдтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаанд оролцохоор болжээ. Яг одоо эмнэлэгт 72 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 22-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа юм.

Б.СYX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж