Илдэн дээр гүйгч дахин төрлөө

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Илдэн дээр гүйгч дахин төрлөө

Өөрийн найз охиноо хороосон хэрэгт холбогдоод байгаа Оскар Писториусын дараагаар хэн түүний орыг залгах вэ гэж таамаглаж байсан бол Бразилийн пара хөнгөн атлетикийн тамирчин Алан Оливейра T43 ангилалд дэлхийн дээд амжилт тогтоолоо. Их Британийн нийслэл Лондон хотод болсон пара хөнгөн атлетикийн нээлттэй тэмцээний T43 ангилалын 100 метрийн төрөлд дэлхийн дээд амжилтыг 10.57 болгож шинэчлэн тогтоолоо. Өдгөө 20 настай тэрээр 2016 онд Рио де Жанейрод болон паралимпод Бразилийн нүүрийг тахална гэдэгт хүмүүс найдаж байна. “10.57 бол үнэхээр гайхалтай цаг. Ялангуяа ийм төрөлд бол гайхалтай цаг. Түүнд энэ амжилтаа дахин эвдэх боломж ч бий. Тэр яг энэ төрөлдөө бол одоогоор хамгийн хурдан нь юм байна” гэж Ямайкийн алдарт гүйгч Усайн Болт ярьжээ. Одоо түүнийг нутагт нь зохиогдох улсын аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж