Баримт
№1. Пикассо маш бие султай төрсөн тул эмч нар эхлээд үхчихэж хэмээн
боджээ.Төрөхийн хүндрэлийн улмаас ухаан алдсан ээж нь сэхээ ороход сувилагч
эмэгтэй хүүхэд нь амьд гарч чадаагүй тухай гунигт мэдээ дуулгахаар зэхэж
байв. Харин Пикассогийн авга ах тамхи татах их дуртай хүн байсан тул "нас
барсан" хүүхэд хэвтэж байгаа өрөөнд сийхчгүй ороод тамхиа сорж асаангаа утаагаа Пикассогийн
нүүрлүү үлээжээ.Нялх жаал ч хариуд нь уйлснаар түүнийг үхээгүй тухай баярт
мэдээг бүгд мэдэцгээжээ.
Баримт №2. Баптизм хүртэх үедээ Пикассо нийт 23 үг
бүхий Pablo Diego José Francisco de Paula Juan Nepomuceno María de los Remedios
Cipriano de la Santísima Trinidad Martyr Patricio Clito Ruíz y Picasso хэмээх
нэр хүртжээ.
Баримт №3. Пикассогийн хамгийн анхны хэлсэн үг бол
""PIZ" буюу "LAPIZ" хэмээх харандаа гэсэн утгатай,испан үгний
товчлол юм.Паблогийн аав нь зураач байсан ба хүүгээ зураач болгон хүмүүжүүлнэ
хэмээн 7наснаас нь зургийн хичээл зааж эхэлсэн ч 13 насандаа хүү нь өөрөөс нь
илүү сайн зурж байхыг хараад хүүдээ зураг заахаа больжээ.
Баримт №4. Зураач маань хамгийн анхны уран зурагтаа
9 насандаа коррида хэмээх бухын тулалдаанд оролцож буй морьтой хүнийг
дүрсэлжээ.15 насандаа Пикассо хамгийн анхны шедевр уран бүтээл болох эцэг эхээ
сүмд байгаагаар дүрсэлсэн уран зургаа зуржээ.
Баримт №5. Парист ирсэн эхний жилүүддээ тэр маш ядуу байсан
учир байраа галлахын тулд өөрийн уран зургуудаа түлш болгон хэрэглэдэг байжээ.
Баримт №6. Найз Жорж Брактайгаа хамтран үүсгэсэн
Кубизм хэмээх урсгалын нэрийг тэд өөрсдөө биш харин нэгэн франц судлаач
Пикассогийн зураг бүгд дөрвөлжин куб дүрс-р зурагдсан байхыг анзаараад ийнхүү
нэрийджээ.
Баримт №7. Пикассо маш баян байсан бөгөөд тэр 1,5
тэрбум доллар хүрэхүйц үл хөдлөх хөрөнгийг өвлүүлэн үлдээжээ.Түүний уран зураг
хязгааргүй үнэт эрдэнэ бөгөөд зарим зургууд нь хэдэн зуун сая доллараар
үнэлэгддэг.