
Сонгодог урлагт дурладаг, үзэгчдийн очих дуртай Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын төрсөн өдөр ирэх тавдугаар сард тохиож буй. Анх МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 132, 182 тоот тогтоолоор Улсын Хөгжимт драмын театрыг 1963 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улсын Драмын театр, Улсын Дуурь Бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театрыг байгуулсан түүхтэй. Ийнхүү монголд хөгжмийн мэргэжлийн театрыг байгуулж 1963 оны тавдугаар сарын 18-нд П.И. Чайковскийн “Евгений Онегин ” дууриар нээлтээ хийж байв. Ийнхүү 48 дахь жилдээ уран бүтээлээ үзэгчдэд хүргэж буй Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид төрсөн өдрөө тохиолдуулан Үндэсний дуурь балетыг тоглох юм. Ирэх сарын 14-нд Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн хувцас, жижиг хэрэглэл, тайзыг шинэчилж тоглох бол 15-нд А.Батдэлгэрийн “Гэсэр Номун хаан” балетыг тоглох юм.
Театрын тавдугаар сарын хөтөлбөр
1-нд Ж.Верди “Аида” дуурь
14-нд Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь
15-нд А.Батдэлгэр “Гэсэр Номун хаан” балет
21-нд И.Штраус “Сарьсан багваахай” дуурьхан
22-нд П.И.Чайковский “Хунт нуур” балет
28-нд Дж.Пуччини “Чио Чио Сан” дуурь
29-нд Балетын үдэш
М.Дөл