Тураах бэлдмэлүүд аюултай

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Тураах бэлдмэлүүд аюултай

via Төгс
бие галбир, эрүүл хооллолт, гоо сайхан

Нэгэн бүсгүйн facebook-д бичсэн
СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ оруулахгүй байж чадсангүй. Хайртай хүмүүсээ тарган байна гэж ийм
хортой зүйлс хэрэглэн эрэмдэг зэрэмдэг ч болж мэдэх байдалд битгий оруулаарай.
Та ч гэсэн өөрөө өөрийгөө хайрлаад эрүүл зөв аргаар тураарай.


Энэ тэрүүгээр
тэгэж, ингэж тураадаг бүтээгдэхүүн гээд сурталчилаад байх юм. Эрүүл амьдаръя гэж
бодож байвал зөв хооллолтоор, хөдөлгөөн хийж эрүүлээр жингээ хассан нь дээр юм
байна шүү. Та охин хүүхэдтэй бол эсвэл та өөрөө тураах бүтээгдэхүүн хэрэглэх
гэж байгаа бол эхлээд энийг заавал уншаарай. Би тураадаг бүтээгдэхүүн гэж
сонирхоод /сонирхоод гэдгийн учир нь би 161 см/ 58 кг гэдэг хэвийн жинтэй байсан
Японы "Fine" гэж тураах бүтээгдэхүүн хэрэглээд үхэнгээ алдлаа. Хүссэн
юм хүзүү орооно гэгчээр хордоод Хордлогын төв, Ачтан эмнэлэг гээд ер нь яваагүй
газар байхгүй. Хамгийн сүүлд нь Манай Монголд энэ төрлийн "эмийн гаж
хордлогын шинжилгээ"-г хийдэг газар байхгүй гэсний дараа 700 мянган
төгрөгөөр шинжилгээ өгөөд зогссон юм даа.


Уух эм, эмчлэх эмчигээ байхгүй зүгээр л
амьсгаа боогдоод аймаар юм байна лээ. 3 сард л ууж хордоод Үр дүнд нь одоо
хүртэл эмнэлэг эргүүлээстэй бас 8кг нэмсэндээ хөөрхий. Нэг зүйл нэмж хэлэхэд
Эмнэлэгт тураах эмийн бүтээгдэхүүнд хордоод хүмүүс их ирдэг юм байна лээ. Эхнэр
нь нөхрийгөө тур гээд тураах кофе уулгасан өнөөх нь сэхээнд ирсэн, бас Free G
цайнд хордсон гээд ба хүн хэвтэж байна лээ. Хордлогын төвийн эмч Чиний наад
уусан цайг чинь хүмүүс уугаад 4 мөч нь татаад зөндөө ирдэг гээд эмч нь инээгээд
байвал яах вэ таминь.


Хордлогын төвийн эмч тайлбарлахдаа: Хонконг, Япон эсвэл
АНУ-ынх гэхээр л сайн байна гэж байхгүй, бүгд адилхан бүтэцтэй генийн түвшинд
өөрчлөлт оруулдаг гэнэ. /Өөрөөр хэлбэл хүний зөв байрлалтай генийг байшин
нурааж байгаа юм шиг нураагаад буцаагаад гаж хэлбэртэй далий, байшин барина
гэсэн үг гэнэ/ Үүний эсрэг сурталчилгаа байхгүй бас жин нэмсэн охид эмэгтэйчүүд
маань турахын тулд яахаас ч буцахгүй болсон байдаг нь хэцүү юм. ГЭХДЭЭ ХҮНД
ЭРҮҮЛ МЭНД ХАМГААС ЧУХАЛ ШҮҮ ОХИДОО. Та тураах бэлдмэлийг заавал уух гээд
улангасчихсан байвал маш болгоомжтой хандаарай. Үүнийг бичихэд надад бас тийм
таатай биш л байнаа, гэхдээ энэ олон тураах бүтээгдэхүүний сурталчилгаанаас
болоод хаа нэг газар ахиад нэг хүн хордоод хэвтэж л байгаа. Хэвлэл мэдээллийнхэн байвал энэ
талаар мэдээ, нэвтрүүлэг бэлдвэл их олон хүнд тус болох байхдаа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж