Баян-Өлгий
аймгийн Толбо сумын Толбо нуурын ойролцоо БНХАУ-ын 60 орчим иргэд казак
иргэдийг барьцаалсан хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Толбо нуурын ойролцоо
шөнийн 00.00 цагийн үед явж байсан Ланд-80 маркийн машинтай иргэдийг зам
засварын ажил хийж буй Хятад иргэд хүнд даацын машинаар мөргөжээ.
Тэдний хооронд тохиролцоонд хүрээд салсан боловч, хэсэг хугацааны дараа
60 орчим хятад ажилчид гарч ирснээ машинтай хүмүүсийг /нөхөр, эхнэр
хүүхдүүдийн хамт/ барьцаалсан хэрэг гарсан байна. Улмаар шөнийн 02.00
цагийн үед Баян-Өлгийн аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн
цагдаагийн бие бүрэлдэхүүн, аймгийн гадаад иргэн, харьяатын асуудал
эрхэлсэн газар хамтран очиж, хэлэлцээ хийснээр өнөөдөр 15:00 цагийн үед
иргэдийг сулласан байна. Барьцаалагдсан иргэд Толбо сумынх бөгөөд ямар
нэгэн гэмтэл, бэртэл аваагүй бөгөөд гэртээ харих замдаа ийнхүү хятад
иргэдэд барьцаалагдсан байна.

Тус аймагт зам засварын ажил хийж
буй 300 орчим Хятад ажилчид байдаг байна. Хэргийг аймгийн цагдаагийн
хэлтэст шалгаж байгаа аж.
Ч.БОЛ