гэдэг нэрээрээ хүмүүст танил болсон энэхүү компъютерын амин сүнсний
талаар бид бүхэн юу мэдэх билээ? DIMM, SIMM гэх мэтийн эдгээр нэрс ямар
учиртай вэ? Энэ удаагийнхаа өгүүллэгээрээ бүгдээрээ энэ бүхний учрыг
олохыг хичээцгээе.
Ямар ч гэсэн энэ бол компъютерын санах
ой гэдэгийг хүн бүхэн эрх биш мэдэх бизээ. Компъютерыг асаалттай байх
үед хэрэглэгдэж байгаа бүхий л мэдээлэл өгөгдөл нь энд түр хадгалагдна.
Уул нь мэдээлэлийг хадгалах үүргийг төрөл бүрийн дискнүүд л гүйцэтгэдэг
гэж та гайхаж болох юм. Тэгвэл энэ удаад мэдээлэлийг хадгалах гэж
хадгалж байгаа биш, боловсруулалт (өгөгдлийг нэмэж хасаж, хувиргаж гм)
хийх зорилгоор түр хадгалж байгаа нь энэ бөгөөд, үүний тулд өндөр
хурдтай, CPU-нд ойрхон (учир нь CPU ихэнх цагаа RAM-д байгаа мэдээлэлд
боловсруулалт хийхэд зарцуулна) хадгалах байгууламж шаардлагатай бөгөөд
RAM нь энэ зорилгоор ашиглагдна. (Жич: CPU гэдэг нь Central processor
unit гэсэн үг бөгөөд компъютерын "Төв мэдрэлийн систем"-н үүргийг
гүйцэтгэнэ)