
Умард Солонгост үндэсний баяр болох Солонгосын хойгийн дайн дууссаны 60 жилийн түүхэн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал эхэллээ хэмээн олон улсын эх сурвалжууд өнөөдөр онцолжээ. Ойн арга хэмжээтэй холбоотой нийслэл Пхеньян дахь олон зуун цэргийн хүч бүхий байлдааны танкаас эхлээд цэргийн сүр хүчийг харуулсан жагсаалыг тус улсын үндэсний төв телевизээр дамжуулж байгаа юм байна.
Залуу удирдагдагч Ким Чен Ун болоод цэргийн бие бүрэлдэхүүний жагсаалыг сонирхохоор тус улсын ард түмэн ч энэ үеэр олноор цугларчээ. Эх орны чөлөөлөх дайн дууссаны түүхэн ойгоо Хойд Солонгосчууд 1950-1953 оны Солонгосны дайн дуусч, хэлээлцээрт гарын үсэг зурсан долдугаар сарын 27-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай юм.
Солонгосын хойгийн дайн дууссаны түүхэн ойг Умардынхан ийнхүү сүрт жагсаалаар эхэлсэн бол Өмнөд Солонгост төрийн тэргүүн Пак Кын Хе ард түмэндээ хандан үг хэлсэн байна.







