Хатан хаан 85 насны ойгоо тэмдэглэжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Хатан хаан 85 насны ойгоо тэмдэглэжээ

Английн хатан хаан Элизавет II пүрэв гаригт 85 насныхаа босго алхаж, Лондон хотын Уэстминистерийн нэгэн сүмд өндөр настай 170 тэтгэврийн хүмүүстэй хамт энэ чухал ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Өндөр настай тэтгэврийн хүмүүст хүндэтгэл үзүүлдэг энэхүү арга хэмжээний үеэр  тэд нарт ариун мөнгийг билэгшээсэн хэлбэр болгон мөнгөний жижиг хэтэвч гардуулан өгдөг ёслолын арга хэмжээнд оролцсон ажээ. Английн сүм хийд болон оршин суугаа орон нутгийнхаа төлөө цуцалтгүй ажиллаж ирсэн 85 эрэгтэй, 85 эмэгтэй энэхүү бэлгийг хүлээн авсан байна.

Энэхүү арга хэмжээг жил болгон Ариун Пүрэв гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд 1952 онд хааны титмээ өмссөн хатан хааны төрсний 85 жилийн ойтой ийнхүү давхацсан байна.
Английн ханхүү Уильямсийн 4 дүгээр сарын 29-нд болох хуримаас долоо хоногийн өмнө болж байгаа юм байна.
Энэ долоо хоногт бас 62 настай ханхүү Чарльз хааны титэм хүлээн авахаар 59 жил 2 сар 14 хоног хүлээж байгаагаар дээд хэмжээ тогтоосон өдөр болох бөгөөд  1901 онд хатан хаан Викториагаас хааны титэм хүлээн авсан Эдуард VII-гийн хаанд өргөмжлөгдөхөөр хүлээсэн хугацааны дээд амжилтыг эвдэж байгаа ажээ.
Эдуард VII хаанд өргөмжлөгдөхөөр  59 жил, 2 сар 13 хоног хүлээж байсан түүхтэй юм байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж