цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд зарим газраар секундэд 12-14 метр, 29, 30-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.