
«Бид түрүүлээд ямар нэгэн арга хэмжээ авахгүй. Харин “Ахан дүүсийн” лидерүүдийн зүгээс хүчирхийлэлд уриалсан мөн хар терроризм гаргасан тохиолдолд маш хатуу хандах болно. Үзэл бодлоос нь үл хамааран бид тайван жагсагчдыг хамаалахаар амлаж байна» хэмээн цэргийнхний төлөөлөгч мэдэгдсэн байв.
Сануулахад, долдугаар сарын 3-нд цэргийн командлал засгаас Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурсийг зайлуулсан юм. Мурсийн талын исламистууд түр засагтай хамтран ажиллахаас татгалзан болсон хэрэг явдлыг цэргийн эргэлт гэж нэрлэв. Удалгүй исламынхны хэд хэдэн удирдагчдыг үймээн самууныг өдөөсөн гэж буруутгалаа. Долдугаар сарын 14-нд өндөр тушаалын исламистуудын дансыг битүүмжилсэн ба долдугаар сарын 24-нд прокурор «Мусульман ахан дүүс» хөдөлгөөний лидер Мохаммед Бади болон түүний найман хамтран зүтгэгч нарыг баривчлах даалгавар өгчээ.
Үүнээс өмнө Египетийн Батлан хамгаалахын сайд Абдель Фатах аль-Сиси олон нийтэд хандан энэ баасан гаригт гудамжинд гарч армид эмх журам тогтоох нэмэлт эрх өгөхийг дэмж гэсэн байв. Египетийн нийгмийн хоёр талуудын мөргөлдөөний явцад одоогоор 200 гаруй хүн амиа алдаад байгаа юм.