Америкийн саятангууд үр хүүхдээсээ хөрөнгөө нуудаг

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Америкийн саятангууд үр хүүхдээсээ хөрөнгөө нуудаг

АНУ-ын саятангуудын тал хувь нь өөрсдийнхөө үр хүүхдүүдэд өмч хөрөнгийнхөө талаар бүрэн мэдээлэл өгөлгүй, нуудаг гэж даваа гаригт гарсан нэгэн санал асуулгын дүнгээр гарчээ.

3 сая буюу түүнээс дээш хэмжээний хадгаламж бүхий 457 хүний дунд Bank of America-аас явуулсан судалгааны явцад өөрийн хадгаламжийн мөнгө, эд хөрөнгөө үр хүүхдүүддээ буюу өглөгийн байгууллагад хандивлах талаар төлөвлөсөн хүмүүс тун цөөхөн байсанд гайхшрал төрсөн гэж мэдээлсэн аж.

Санал асуулгад хамрагдсан нийт аав нарын 52 хувь нь өөрийнхөө баялгийн талаар үр хүүхэддээ бүрэн мэдээлэл өгдөггүй гэсэн бол 24 хувь нь огт мэдээлэл өгдөггүй гэсэн байна.

Гурван аав тутмын нэг нь эд хөрөнгийнхөө талаар хүүхдүүддээ мэдээлэл өгөх талаар огт бодож байгаагүй гэсэн бол 24 хувь нь хүүхдүүд нь залхуу хойрго болчих байх гэж айгаад хэлдэггүй гэсэн байна.

Харин аав нарын 34 хувь нь үр хүүхдүүд нь өвлөн авах эд баялгийг зөв зүйтэй залуурдаад явчих чадвартай гэдэгт бат итгэлтэй байжээ.

Санал асуулгад хамрагдсан хүмүүсийн ихэнх нь “baby boom”-ийн үед өөрсдийн хүчээр төрөн гарч, баялгаа өөрсдөө бүтээсэн анхдагч үеийнхэн тул “үе залгамжлах тухай өөр бодол санаатай шинэ үеийнхэн юм” гэсэн тайлбар хийжээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж