Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

via facebook

Бидний ноён зан биднийг ажил хийлгэхгүй дэг…Одоо ер нь
цэвэрлэгч гэгч ажил тоож хийх хүн олдохоо байсан гэнэ…

Миний ээж… хөдөөний ядарсан эмэгтэй 1960 аад оны
сүүлээр Баянхонгор аймгийн төвд ирж нэгдсэн эмнэлгийн мэс засалын тасагт
цэвэрлэгчээр орж ажиллажээ…Бага байхад ээж минь их л олон цагаар яваад
ирдэггүй байсан санагддаг…24 цаг гараад заримдаа сунаад 72 цаг гэртээ ирдэг
гүй байж…Эхийгээ санасан би эмч нар тарсан хойно шөнөөр
сэмхэн очиж ээждээ тусалдаг байж билээ…ээжийгээ их л өрөвддөг
байсансан…ажил голдоггүй оногдсон ажлаа үг дуугуй гүйцэтгэдэг, үг цөөтэй, хов
жив ярьдаггүй, ширүүн харцтай…

Миний ээжийн хийж байсан ажил хүнд бөгөөд их
буянлаг байсан…Хүний асрамжинд орсон хүмүүсийн элдэв бохирыг цэвэрлэн өтгөн
шингэнийг асган, ор дэрийг цэгцлэн сольж өгнө гэдэг талархмаар ажил шүү…

Багадаа би орос хүүхдүүдтэй захиагаар их харилцдаг
байлаа…Ээж маань авсан цалингаасаа талыг нь надад марк, дугтуй авахад
зориулдаг байсан ба түүний ачаар миний сониуч зан, хэл сурах сонирхол устан
алга болоогуй гэж одоо би боддог…Гэхдээ л би орос найзууддаа ээжийгээ
цэвэрлэгч гэж хэлж зүрхэлдэггүй байж…Моя мама медсестра… гээд л заримд нь
эмч гэж хүртэл худлаа бичдэг байлаа…үнэндээ цэвэрлэгчийн хүүхэд гэхээр юм
юмны ард ордог байсан санагддаг…

Одоо би ажилчид болон хүүхдүүддээ ядаж цэвэрлэгээ
сайн хийж сурахыг зөвлөдөг…Би уул нь гэрийн эзэгтэй байх завтай бол хөлсөө
гартал цэвэрлэгээ хийх дуртай…миний мэдэх чадалтай олон бүсгүйчүүд гэрийн
цэвэрлэгээний ажилдаа мундаг байхыг би мэднэ…Цэвэрлэх гэдэг бол яах аргагүй
цэвэр цэмцгэр цэгцтэй байхын нэр юм…

2013.07.26

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж